card
Өөрсдөө 2D Animation видео бүтээж сурцгаая

Өөрсдөө 2D Animation видео бүтээж сурцгаая

Программын мэдлэг, өндөр үзүүлэлттэй компьютер аль нь ч шаардлагагүй, хүн бүр хялбархан сурах боломжтой.

Хэрэглэгчид уйтгартай нуршуу урт видеог үзэхээс аль болох зайлсхийж, сонирхол татахуйц богино видео контентуудыг илүүд үзэж байна. Иймд богино хэмжээний, Animation хүүхэлдэйгээр хийсэн сонирхолтой видео контентуудаар цахим орчинд ялгарлыг бий болгоорой. 2D Animation видео хийж сурахад танд программын мэдлэг ердөө ч шаардлагагүй, өндөр үзүүлэлттэй компьютер ч хэрэггүй, манай сургалтанд хамрагдсанаар энэ бүхнийг сурах боломжтой.

Сургалтын төлбөр 150,000₮

2D Animation видео бүтээх сургалтанд:

  • Онлайн хичээл
  • Жилийн турш ашиглах эрх нь 240$ байдаг Toonly программыг насан туршдаа үнэ төлбөргүй ашиглах эрхийг өгнө. Хүсвэл дангаараа эзэмших эрхийг тусдаа худалдан авч болно./250.000₮/
  • Хамтдаа видео контент бүтээх дадлага ажил
  • Төгсөгчдөд видео контент бүтээх ажлын санал

Онлайн сургалтын платформ дээр тавигдсан видео хичээлүүдийг хүссэн цагтаа, хүссэн үедээ үзэх боломжтой.. Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал 99993068 утсаар холбогдоорой. 

Дараах видео контентийг сургалтаар заах 2D Animation видео бүтээх аргачлалаар хийсэн болно.

БҮРТГҮҮЛЭХ

Онлайн сургалтаар мэдэж авах зүйлс

  • Видео орчин сонгох, дурын орчинг үүсгэх
  • Дүрийг сонгож байршуулах, хөдөлгөөн хийлгэх
  • Дүрийг объект хооронд явуулах, хөдөлгөх
  • Дүрийн амны хайрцгийг дууны бичлэгт тохируулах
  • Дүрийн нүүрний хувирлыг өөрчлөх
  • Дууны бичлэг хийх
  • Камерын хөдөлгөөнийг тохируулах
  • Дуу дэвсэх
  • Үйл явдлын дарааллыг өөрчлөх, устгах
  • Лого болон объект оруулах
  • Текст оруулах
  • Видеогоо mp4 файлаар хадгалах

Яагаад 2D Animation видеог маркетингдаа ашиглах хэрэгтэй вэ?

2D Animation видео маш үр дүнтэй 

Яагаад гэвэл үзэхэд сонирхолтой, богино хэмжээний кино хэлбэрээр үзүүлэх боломжтой учраас танай маркетингийн мессэжийг зүрхэнд хүргэнэ.

2D Animation видеогоор мэдээлэл хүргэх, хэрэглэгчдээ сургах боломжтой

Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг авхуулах гэж ятгахаас илүүтэй яагаад авах шалтгааныг нь ойлгуулах, мэдлэг олгох нь чухал байдаг. Мэдлэг олгох контентыг 2D Animation хэлбэрээр хүргэх нь маркетингийг 68% илүү үр нөлөөтэй болгодог.

2D Animation видео хэлэх гэсэн санааг маш богино хугацаанд хүргэдэг

Мянган үгээр илэрхийлэх санааг 1 зургаар үзүүлж болдог. Харин 1 минутын видеогоор 1.8 сая үгээр илэрхийлэх санааг үзэгчдэд ойлгуулдаг байна. Иймд 2D Animation видео ямар хүчтэй, чухал маркетингийн хэрэгсэл гээч.

Ойлгуулахад хэцүү санааг энгийнээр илэрхийлж болдог

Ямар ч төвөгтэй санааг 2D Animation видео ашиглан маш энгийнээр илэрхийлж болдог. Иймд бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаар хэрэглэгчдэд зөв ойлголт өгч, борлуулалтыг дэмжинэ.

2D Animation видео маркетинг шиг санагддаггүй

Хэрэглэгчид ихэнхдээ зар сурталчилгааны видеог алгасдаг. Харин 2D Animation видео сонирхолтой учраас тэд үздэг. Хэрэглэгчдийг дургүйцүүлэхгүйгээр сонирхолтой хэлбэрээр маркетинг мессэжээ хүргэнэ гэдэг том давуу тал шүү.

Бүтээгдэхүүн үйлчилгээний заавраа 2D Animation видеогоор байршуулснаар тусламж үйлчилгээний дуудлага багасна

Хэрэглэгчдийн тусламж үйлчилгээг 2D Animation видеогоор шийдэх бүрэн боломжтой. Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой асуулт, хариултыг 2D Animation видеогоор хийснээр хэрэглэгчдэд сонирхолтой байхаас гадна танай тусламж үйлчилгээний дуудлага эрс багасна.

2D Animation видео мартагддаггүй

Хүн чихээр сонссон эсвэл уншсан зүйлээ амархан мартдаг. Харин нүдээр үзсэн, ялангуяа 2D Animation видеогоор үзүүлсэн танай бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгыг хэзээ ч мартахгүй.

2D Animation видео бүтээх сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Үр дүнтэй маркетинг хийж, борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүссэн бизнес эрхлэгчид
  • Ур чадвараа өсгөж, үнэ цэнээ нэмэгдүүлэхийг хүссэн маркетингийн ажилтнууд
  • Шинэ ур чадварт суралцаж, орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрт зориулсан сургалт

Marketingtools компаниар 2D Animation видео хийлгэх төлбөр 300.000₮ /2 минут хүртэлх/. Үнийн дүнгийн тодорхой хувьд бартер оруулж болно.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Та дараах формыг бөглөж хүссэн асуултаа бидэнд илгээх буюу зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Хүсэлт илгээх