card

ДИЗАЙН БРЭНДИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сэтгэгдлийг хэрэглэгчдийн оюун санаанд бүтээхийг брэндинг гэнэ. Amazon компаний CEO Жефф Безос хэлэхдээ "Та юу ч хэлээгүй байхад таны өмнөөс бүгдийг өгүүлж байдаг зүйл бол брэнд юм" гэсэн байдаг.

Иймд брэндинг гэдэг нь дан ганц логоны дизайныг хэлэхгүй. Лого, нэрийн хуудас, албан бланк, танилцуулгаас гадна хүмүүс таны бизнесийг хэрхэн төсөөлж байна вэ гэдэг гараар барьж, цаасаар үзүүлж болдоггүй төсөөлөл, мэдрэмж юм. Бизнесийн эзэн, түүн дотор ажиллаж байгаа хүмүүсийг хүртэл илтгэх бизнесийн харагдац. Өргөн утгаараа хэрэглэгч яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох шалтгаан юм. Дизайнерууд брэндийг бүтээж чадахгүй ч гэлээ брэндэд хандах хэрэглэгчдийн сэтгэгдлийг бий болгож чадна.

Marketing Tools компаний дизайн, брэндингийн үйлчилгээнд:

  • Лого дизайн
  • Албан бланк, бүртгэлийн хуудас, нэрийн хуудасны дизайн
  • Маркетинг сурталчилгааны материалын дизайн
  • Ажилтнуудын хувцас, малгайны дизайн
  • Бүтээгдэхүүн, сав баглаа боодлын дизайн
  • Имэйл дизайн
  • Телевизийн сурталчилгааны дизайн

 

Дизайн брэндинг үнийн санал

Та дараах формыг бөглөж дизайн брэндингийн үнийн саналыг аваарай.

Хүсэлт илгээх