card

Фэйсбүүк чатаа автоматжуулж, бизнесээ хөгжүүлэх боломж 

Чатбот гэж юу вэ?

Чатбот нь таны фэйсбүүк хуудсанд холбогдсон хэрэглэгчдэд автоматаар хариу өгдөг үйлчилгээ юм. Таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд тайлбарлах, хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах, хүссэн үедээ идэвхжүүлэлтийн мессэж илгээх, борлуулалтанд дэмжлэг үзүүлэх зэрэг үйлдлүүдийг хийдэг.

Чатбот таны бизнест ямар давуу талыг авчрах вэ?

Шинэ хэрэглэгчдийг угтан авах ажлыг автоматаар хийнэ, хэрэгтэй контентуудыг цаг тухай бүр илгээнэ, илгээх мессэжийг хуваарийн дагуу тохируулж болно, түлхүүр үгсийг ашиглан хариу өгөх зэрэг маш олон давуу талыг бий болгоно.

Яагаад танд чатбот хэрэгтэй вэ?

Шинэ хэрэглэгч олж авах нь улам бүр өрсөлдөөнтэй болж байна. Хүмүүс сурталчилгааны имэйл нээж үзэх нь улам багасч, сошл маркетингийн органик нөлөөлөл ердөө 10% болсон байна. Харин чатботыг ашиглан хэрэглэгчиддээ мессэж илгээснээр тэр дороо нийт үйлчлүүлэгчдийн 80% нь уншиж үздэг байна.

Хэрхэн чатботтой болох вэ?

Та бизнесийн пэйж хуудсынхаа админ нь байх шаардлагатай. Сая гаруй хэрэглэгчтэй ManyChat платформд бүртгүүлж, үнэ төлбөргүй чатботтой болох боломжтой. Программын мэдлэг шаардахгүй, хүн бүр хялбархан хийж болно. 

Мөн та манай Marketing Tools компаниар Чатбот хийлгүүлж болох ба ажлын 2 хоногт бэлэн болно. Дараах загвар чатботуудаас сонголтоо хийж болох ба өөрийн хүссэнээр загварчлах боломжтой.

Чатбот бэлэн загварууд

  • Онлайн дэлгүүрүүдэд зориулсан чатбот
  • Ресторан кафед зориулсан чатбот
  • Зочид буудлын үйлчилгээнд зориулсан чатбот
  • Гоо сайхны салонд зориулсан чатбот
  • Бүтээгдэхүүн худалдаанд зориулсан чатбот
  • Боловсрол, сургалтын байгууллагад зориулсан чатбот
  • Барилга, орон сууцны худалдаанд зориулсан чатбот
  • Амралт, аялал жуулчлалд зориулсан чатбот
  • Санхүү, үйлчилгээнд зориулсан чатбот
  • Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад зориулсан чатбот
  • Эм ханган нийлүүлэх байгууллагад зориулсан чатбот
  • Дэлгүүр, худалдааны төвд зориулсан чатбот

Чатбот үнийн санал

Та дараах формыг бөглөж илгээснээр бүртгүүлсэн имэйл хаягаараа манай чатбот хийх үнийн санал, танилцуулгыг хүлээн авах болно.

Хүсэлт илгээх