Сошл маркетингийн сайн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах вэ?

Бизнесийг амжилттай удирдан авч явахад шинэ хэрэглэгч олж авах, боломжит хэрэглэгчдийг борлуулалтад хувиргах процесс маш тодорхой, байнгын тасралтгүй явагддаг байх ёстой. Зарим бизнесүүд шинэ хэрэглэгч олж авахын тулд сар болгон эвэнт өдөрлөг зохион байгуулдаг байхад зарим бизнесүүд амталгаат худалдаа зохион байгуулах, танилцуулга уулзалт хийх, хуучин хэрэглэгчдээрээ дамжуулан бэлгийн карт тараах, туршилтын бүтээгдэхүүнийг үнэгүй санал болгох гэх мэт янз бүрийн үйл ажиллагааг бизнесийн процессынхоо нэг хэсэг болгосон байдаг. Эдгээр үйл ажиллагаануудаас хамгийн үр дүнтэй, хүчирхэг арга нь яалт ч үгүй сошл маркетинг. Шинэ хэрэглэгч олж авах, боломжит хэрэглэгчдийг борлуулалтад хувиргах зардал багатай, үр дүнтэй, бизнесийн процесст зайлшгүй байх ёстой үйл ажиллагаа бол сошл маркетинг. Фэйсбүүк, инстаграмд зураг пост нийтлэх төдийхнөөр сошл маркетингийг ойлгож болохгүй. Тодорхой зорилготой, стратегитайгаар сошл маркетингийг хэрэгжүүлэх нь таны бизнест онгоцны түлш хийсэнтэй адил үр дүнг үзүүлэх болно. Marketing Tools компаниас сошл маркетингийн сайн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах вэ зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

Алхам 1. Зорилтуудаа тодорхойл

Сошл маркетингийн төлөвлөгөө гаргахад хамгийн түрүүн яг ямар зорилтуудад хүрэх гэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй.

Таны зорилго вэбсайтдаа илүү их хандалт авах байж болно эсвэл танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хэрэглэгчдийн датаг цуглуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх гэх мэт ямар ч зорилго байж болно.

Хамгийн гол нь сошл маркетинг хэрэгжүүлснээрээ ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа маш ойлгомжтой тодорхойлох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл таны тавьсан зорилго SMART байж чадаж байна уу гэдгийг дахин нэг нягтална уу. SMART зорилго гэдэг нь:

Specific буюу тодорхой байх. Жишээ нь үйл ажиллагааг сайжруулна гэдэг нь тодорхой бус зорилго. Харин борлуулалтыг 25 хувиар өсгөнө гэвэл илүү тодорхой байна.

Measurable буюу хэмжигдэхүйц байх. Их мөнгөтэй болмоор байна биш ирэх сард 50 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэх мэт.

Attainable буюу хүрч болохуйц байх. Сошл маркетингийн төлөвлөгөөг хэрэгжүүлээд эхний сард борлуулалтаа 300 хувиар өсгөнө гэдэг бол хэт өндөр тоо. Харин үүний оронд эхний сард борлуулалтыг 10 хувиар өсгөнө гэх мэт бодитой, хүрч болохуйц тоо байх хэрэгтэй.

Relevant буюу уялдаа холбоог хангасан байх. Жишээ нь сошл маркетингийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ гэх мэт уялдаа холбоогүй зорилт байж болохгүй. Үүний оронд вэбсайтын хандалтыг нэмэгдүүлнэ гэх мэт сошл маркетингийн төлөвлөгөөтэй илүү уялдаа холбоотой зорилтуудыг дэвшүүлэх хэрэгтэй.  

Time-bound буюу цаг хугацаатай байх. Борлуулалтыг нэмэгдүүлнэ биш, ирэх 3 сарын хугацаанд борлуулалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ гэх мэт цаг хугацаатай, хэмжигдэхүүнтэй байх нь төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм. Зорилтуудаа тодорхойлсны дараа үр дүнг хэмжих хэрэгтэй.

Алхам 2. Хэмж

Сошл маркетингийн төлөвлөгөөг сайжруулах дараагийн чухал алхам бол үр дүнг хэмжих. Тавьсан зорилтууд хэдэн хувьтай биелж байна вэ гэдгийг тодорхойлох. Төлөвлөгөөний дагуу хийсэн ажлууд хэр үр дүнтэй байна, аль сошл суваг илүү их хандалттай байна, аль сурталчилгаа эсвэл контент илүү үр дүнг авчирч байна гэдгийг нарийн хэмжих хэрэгтэй. Зорилтоос хамаараад юуг хэмжүүр болгон авч үзэх вэ гэдгийг сонгоно. Жишээ нь ирэх сард борлуулалтыг 20 саяар нэмэгдүүлнэ гэдэг зорилт байлаа гэж үзье. Энэ тохиолдолд хэмжүүр нь:

  • Сошл сувгуудаас вэбсайтруу орж ирж байгаа хандалтын тоо
  • Сошл сувгуудад орж ирсэн боломжит хэрэглэгчдийн тоо
  • Боломжит хэрэглэгчдээс борлуулалт болсон хувь хэмжээ
  • Сошл сувгаар хийгдсэн борлуулалтын хэмжээ зэрэг байх юм.

Мөн сошл сувгууд, нийтэлсэн контент тус бүрээр тоо хэмжээг гаргаж үзэх нь чухал. Үүнээс сошл маркетингийн төлөвлөгөөний аль хэсэг илүү үр дүнтэй хэрэгжиж байна, аль хэсгийг сайжруулах хэрэгтэйг мэдэх боломжтой болно. 

Бизнесийн онцлогоос хамаараад хэмжүүр үзүүлэлтүүд өөр өөр байж болно. Гол анхаарах зүйл нь сошл маркетингийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө хэмжүүр үзүүлэлтээ тодорхойлоорой.

Алхам 3. Сошл маркетингийн төлөвлөгөө болон хэрэгжилтийг эргэж нягтал 

Та ямар нэгэн сошл маркетингийн төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа бол юу хийсэн бэ гэдгээс илүү ямар үр дүнд хүрсэн бэ гэдэгт анхаарлаа хандуул. Ямар ч сошл суваг ашигласан, ямар ч төлөвлөгөө хэрэгжүүлсэн гол нь л үр дүн байх ёстой. 

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн сошл маркетингийн төлөвлөгөө хэр амжилттай, үр дүнтэй хэрэгжсэнийг эргэн нягталснаар дараагийн удаад ямар алхам хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болно. Хэрэв ямар нэг сошл маркетингийн төлөвлөгөө хэрэгжүүлж байсан туршлага байхгүй бол энэ алхмыг алгасаарай.

Алхам 4. Өөрийн бизнест нийцсэн зөв сошл сувгийг ашигла

Ямар ч сайн маркетер бүх сошл сувгуудад зэрэг амжилт олно гэж байхгүй. Олон сувгуудыг зэрэг удирдаж авч явах нь цаг хугацаа, нөөцийг тарамдах бөгөөд өөрийн бизнес, брэндийн онцлог, зорилтот хэрэглэгчиддээ нийцэх 3-4 сошл сувгийг л үр дүнтэй ашиглах хэрэгтэй.

Жишээ нь танай бизнес маркетингдаа видео контент ихээр ашигладаг бол хамгийн тохиромжтой суваг нь Youtube байна, хэрэв олон төрлийн зураг ашиглах бол Instagram хамгийн тохиромжтой сонголт байна.

Алхам 5. Хэрэглэгчдийнхээ зан төлвийг судал

Таны бизнес шинэ биш л бол зорилтот хэрэглэгчдээ хэн болохыг та сайн мэднэ. Тэдний зан төлвийг судалснаар ямар сошл сувгийг идэвхтэй ашигладаг, ямар контент хэрэгтэй байгаа, худалдан авалтын шийдвэрт нь юу нөлөөлж байна гэдгийг мэдэж болно. Зорилтот бүлэг бүр өөр өөрсдийн ашигладаг сошл сувагтай байхаас гадна сошлд идэвхтэй байдаг өдөр, цаг нь өөр өөр байна. Иймд ямар төрлийн контент үйлдвэрлэвэл зорилтот хэрэглэгчиддээ илүү ойр болох вэ гэдгийг тэдний зан төлвийг судалснаар мэдэж болох юм.

Алхам 6. Контент үйлдвэрлэ

Ямар сошл суваг ашиглахаас хамаараад контентын агуулга, дизайн өөр өөр байна. Мөн та бүх дижитал контентыг шинээр бүтээх албагүй. Сошл маркетингийн стратегиас хамаараад хуучин ашиглаж байсан контентуудаа дахин ашиглаж болно. Жишээ нь вэбсайт дээрээ өмнө нь оруулж байсан нийтлэлүүд, тоон мэдээлэл хүснэгтүүд, видео бичлэг гэх мэт ашиглаж байсан контентуудаа дахин нийтлэх тохиргоо хийж болно.

Мэдээж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үнэ цэнэтэй контентуудыг шинээр бүтээх нь чухал. Шинээр бүтээсэн контентоо тухайн сошл сувагт нийцэхээр байршуулаарай.

Алхам 7. Зөв цагт нийтэл

Хэрэглэгчдийн зан төлвийг судлах явцдаа аль цагт хамгийн идэвхтэй байна вэ гэдгийг олж мэдсэн байх. Иймд сошл маркетингийн төлөвлөгөөг гаргахдаа аль цагт постуудаа нийтлэхээ зөв тохируулж өгөөрэй.

Marketing Tools компани танай зорилтот хэрэглэгчдийн хамгийн идэвхтэй цагт постуудыг системээс автоматаар нийтлэх учир заавал нэг хүн 24 цаг бэлэн байх шаардлагагүй.

Фэйсбүүк админ аутсорсинг үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Алхам 8. Байнга сайжруулалт хий, хөгжүүл

Сошл маркетингийн төлөвлөгөө үргэлж өсөлтийг авчрах ёстой. Юмс маш хурдан өөрчлөгддөг, ялангуяа дижитал маркетинг, сошл платформууд байнга хувьсан өөрчлөгдөж байгаа. Иймд тухайн цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн хувьсан өөрчлөгдөж байхыг зах зээл биднээс шаарддаг.

Сошл нийтлэлүүдийнхээ үр өгөөжийг үргэлж хэмжиж бай. Хэмжих процессыг бизнесийнхээ салшгүй нэг хэсэг болго. Хэрэглэгчид ямар сэдвээр илүү сонрхож байна, ямар хэв маяг дизайныг илүүд үзэж байна, аль сурталчилгаа хамгийн үр дүнтэй байна гэдгийг цаг үргэлж мэдэж бай. 

Алхам 9. Байнгын зохион байгуулалттай бай

Нэг санахаараа гоё пост хийгээд, эсвэл огт пост нийтлэл оруулахгүй байх нь зохион байгуулалтгүйн шинж юм. Сошл маркетингийн төлөвлөгөө, хэрэгжилт таны бизнест заавал байх ёстой процесс, үйл ажиллагаа. Үүнийг байнгын ажиллагаатай байлгаж, үргэлж үр дүнгээ тооцдог байхад анхаарах хэрэгтэй. Гар ажиллагаагаар пост нэг бүрийг бэлтгэж оруулах нь цаг хугацаа, энерги, хүн хүч шаарддаг. Marketing Tools компаниас орчин үеийн технологийн шийдлийг ашиглан энэхүү процессыг автоматжуулахад үйлчлүүлэгчиддээ туслалцаа үзүүлж байна. Бизнесийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан сошл маркетингийн төлөвлөгөөг бүтэн жилээр гаргаж, мэргэжлийн маркетер, дизайнер, контент бүтээгчид сошл төлөвлөгөөний хэрэгжилт дээр ажиллах бөгөөд бүх пост, контентууд бүтэн жилийн хугацаанд системээс автоматаар нийтлэгдэнэ. Бизнес эрхлэгч та бүхэн сошл маркетингийнхаа ажлыг бидэнд даатгаад санаа амар бизнесийнхээ бусад ажилд төвлөр.  

Фэйсбүүк админ аутсорсинг үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.