Фэйсбүүк, Инстаграм постыг хэрхэн автоматжуулах вэ?

Бизнес эрхлэгчдийн нэн тэргүүний зорилго бол ахиухан борлуулалт хийж, их мөнгө олох. Бэлэн мөнгөний урсгал, олж буй ашиг нь бизнесийн хүчил төрөгч юм. Бизнесийн хүчил төрөгчийн дутагдал буюу мөнгөний гачигдлаас өөр юу ч бизнесийг тэгж амархан дампууруулахгүй. Тэгвэл байнгын мөнгөний урсгалыг бий болгож, борлуулалтыг дэмждэг бизнесийн хамгийн чухал үйл ажиллагаа юу вэ?

Тийм ээ, энэ бол маркетинг. Тэр тусмаа сошл маркетинг. Орчин цагийн хэрэглэгчид өдөрт дунджаар 2 цаг 38 минутыг фэйсбүүк, инстаграм, youtube, твиттер гэх мэт сошл медиа хуудсуудад зочлоход зарцуулж байна. Хуучин цагт телевизийн зар сурталчилгаа, өдөр тутмын сонинд тавьсан зар өндөр үр дүн үзүүлдэг байсан бол одоо сошл медиа гарцаагүй тэргүүлэх болжээ. Хамгийн том давуу тал нь маш бага зардлаар сошл медиа маркетингийг хийж болдог. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээллийг хэрэглэгчдэдээ тогтмол, үр дүнтэйгээр хүргэхэд тасралтгүй ажиллагаа маш чухал. Фэйсбүүк, инстаграм хэрэглэгчдийн оргил цагт чанартай контентийг цаг алдалгүй хүргэхэд мэргэжлийн баг, үгүй юм аа гэхэд хариуцсан админ зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна уу?

Studiorific.com платформыг гарахаас өмнө бол тийм, заавал нэг хүн сошл медиа сувгуудыг хариуцаж, цаг бүрт постуудаа бэлтгэн оруулдаг байлаа. Харин өнөөдөр бидний танилцуулах гэж байгаа Studiorific.com платформ нь дижитал маркетер, мэргэжилтнүүдийн дунд хамгийн их трэнд болж буй сошл медиаг бүрэн автоматжуулсан шийдэл юм. Фэйсбүүк, инстаграм, фэйсбүүкийн группууд, youtube суваг, твиттер, tumblr зэрэг хэд хэдэн сошл аккаунтад нэгэн зэрэг, тогтоосон хуваарийн дагуу сар, жил хүссэн хугацаагаараа постуудаа сануулж, яг оргил цагт автоматаар нийтлэх боломжийг та бүхэнд олгож байна.

Studiorific.com платформын нэг сарын төлбөр 15$-оос эхэлдэг. Харин та дараах холбоосоор орж, худалдан авалт хийснээр насан туршдаа ердөө 49$-оор ашиглах боломжтой болно. Дахиж хэзээ ч сар бүрийн хураамж төлөх шаардлагагүйгээр сошл медиа хуудсуудаа автоматжуулах боломжтой.

За ингээд Studiorific.com платформын бидэнд олгож буй 9 боломжтой танилцъя.

Боломж #1 Сошл медиа нийтлэлийг хуваарийн дагуу нийтэлнэ

Фэйсбүүк админ ажиллуулж, цаг цагт пост бэлтгүүлж, оруулах нь аль хэдийн хоцрогдсон. Нийтлэлүүдээ урьдчилж бэлдээд нэг сараар, хүсвэл бүр жилээр ч сануулж болно. Хэн нэгэн хариуцлага алдаж, нийтлэлийн цагийг алдана гэж байхгүй. Түүнээс гадна хэрэглэгчдийн хамгийн идэвхтэй цагт, автоматаар, яг цагтаа нийтлэх болно. Хамгийн гайхалтай нь хэд, хэдэн сошл сувгуудруу зэрэг нийтэлнэ гээч. Үүнд:

  • Фэйсбүүк пэйж, группүүд
  • Инстаграм 
  • Твиттер
  • Youtube сувгууд
  • Tumblr blogs
  • Reddit profiles
  • LinkedIn

Зураг, видео, вэбсайтын холбоос, текст гэх мэт хүссэн хэлбэрээрээ нийтлэлээ оруулж болдгоороо давуу талтай.

Боломж #2 Нийтлэлээ урьдчилан хянах боломжтой

Бэлтгэсэн нийтлэлээ сануулсны дараа сошл хуудсанд нийтлэгдэхэд хэрхэн харагдахыг урьдчилан хянаж болно. Өнгө үзэмж, дизайн, текстийн хувьд алдаа мадаггүй, хэрэглэгчдэд итгэл төрүүлэхүйц, сонирхолтой байгаа эсэхийг харах боломжтой. Магадгүй сошл медиа хариуцсан ажилтан байдаг бол хийсэн ажлыг нь урьдчилан шалгах боломжтой гэсэн үг.

Боломж #3 Дахин нийтлэх боломжтой

Нэг нийтлэлийг сард хэдэн ч удаа постолж болно. Нэг товч дараад л өдөрт 2 удаа, сард 5 удаа гэх мэт давтамжийнх нь тоог оруулаад өгөхөд тухайн нийтлэл тогтсон цагтаа автоматаар нийтлэгдэх болно. Зарим бүтээгдэхүүн үйлчилгээний урамшуулал тодорхой хугацаанд үргэлжилдэг бөгөөд дуусах хугацааг нийтлэлийн тохиргоондоо оруулснаар идэвхжүүлэлт яг цагтаа дуусна. 

Боломж #4 Дурын вэбсайт, блогоос нийтлэх

Таны өөрийн хөтлөн явуулдаг блог эсвэл мэдээллийн найдвартай эх сурвалжаас шууд нийтлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн вэбсайт дээр шинээр мэдээлэл нийтлэгдэнгүүт таны тохиргоо хийсэн сошл хуудасруу автоматаар нийтлэгдэнэ гэсэн үг. Сошл медиа автоматжуулалтыг шинэ түвшинд авчирсан энэхүү тохиргоо нь пост бүрийг та өөрөө бэлдэх шаардлагагүй болсныг дуулгахад таатай байна.

Боломж #5 Сошл медиа нийтлэлийн хуваариа шалгах

Нийтэлсэн болон нийтлэх гэж буй постуудаа хянах, төлөвлөх, сайжруулах боломжтой. Өөрөөр хэлбэл сошл маркетингийн төлөвлөгөөгөө сар, жилээр нь ерөнхий дүр зургийг харж, юуг сайжруулах, нэмэх хасах шаардлагатайг мэдэх боломжтой. Зөв мэдээллийг зөв сувгаар зөв харьцаатай нийтэлж байна уу гэдгийг харж чадсанаараа сошл маркетингийн үр дүнг нэмэгдүүлэх боломжтой.

Боломж #6 Лого байршуулах

Сошл медиа маркетингийн хамгийн чухал хэсэг бол брэндинг. Ирээдүйн боломжит хэрэглэгчид худалдан авалт хийхээсээ өмнө танай компанийг, танай брэндийг мэддэг байх учиртай. Гэтэл нийтлэгдэж буй зураг, контент болгонд брэндийн логогоо байршуулах нь маш их цаг хугацаа, ажиллагаа шаарддаг. Энэ бүхнийг ганцхан товчлуураар шийдэж чаджээ. Өөрөөр хэлбэл аль сошл хуудсанд аль логог ашиглахыг тохируулаад л болоо. Тухайн сошл хуудсанд нийтлэгдсэн пост болгонд танай брэндийн лого автоматаар байршина гэсэн үг.

Боломж #7 Зураг янзлах

Сошл суваг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайн онцлогоос шалтгаалаад нийтлэх зургийн хэмжээ, харьцаа, өнгө өөр өөр байж болох бөгөөд энэ тохиргоог нийтлэлээ сануулахдаа хялбархан хийчихэж болно. Зураг янзлах тусдаа програм ашиглах шаардлагагүйгээр постоо сануулахдаа зургийн харьцаагаа засаад оруулчих хялбар шийдэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Боломж #8 Инфографик 

Сошл медиа нийтлэлд хамгийн чухал байр суурь эзэлдэг, хэрэглэгчдэд цэгцтэй мэдээлэл өгөхөд ашигладаг инфографикыг хормын дотор хийдэг бол ямар вэ? Инфографик нь төвөгтэй тоон мэдээлэл, харьцуулалтыг хялбар ойлгомжтой зургаар илэрхийлдэг учраас сошл маркетерууд, бизнес эрхлэгчид өргөнөөр ашигладаг. Та энэхүү платформыг ашиглаад төрөл бүрийн инфографикийг мэргэжлийн өндөр түвшинд, хоромхон зуур бэлтгэх боломжтой.

Боломж #9 Тайлбар сануулах

Хамгийн сүүлийн давуу тал бол бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тайлбар, инстаграм #hashtag-уудыг сануулах боломжтой. Байнга ашиглагддаг бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлбар санамжуудыг нэг удаа сануулаад пост оруулах тоолондоо дахин шивэх, хуулах шаардлагагүйгээр автоматаар нийтлэх боломжтой. Инстаграм дээр өргөнөөр ашигладаг #hashtag-уудыг хүртэл сануулж болно.

За ингээд нөр их хөдөлмөр шаарддаг сошл хуудсуудаа бүрэн автоматжуулахыг хүсвэл Studiorific.com платформыг туршаад үзээрэй. Нэг сарын төлбөр 15$-оос эхэлдэг бөгөөд хамгийн багадаа 12 сошл хуудсыг зэрэг удирдах боломжтой. Харин та дараах холбоосоор орж, худалдан авалт хийснээр насан туршдаа ердөө 49$-оор ашиглах боломжтой болно. Дахиж хэзээ ч сар бүрийн хураамж төлөх шаардлагагүйгээр сошл медиа хуудсуудаа автоматжуулаарай.

Studiorific.com платформыг хэрхэн ашиглах тухай заавар видеог дараах холбоосоор орж үзнэ үү.