Бизнесээ хэрхэн системчлэх вэ?

Алхам 1 - Сэтгэлгээгээ өөрчил

Бизнес дотор биш бизнес дээрээ ажилла

Бизнес бүтээнэ гэдэг нь компани танаас хамааралгүйгээр зах зээлд үнэ цэнэ нийлүүлдэг байхыг хэлнэ. Хэрэв та л бүх шийдвэрийг гаргаж, та л бүх ажилд оролцдог бол энэ бизнес биш харин таны ажлын байр. Та ажлаа хийхгүй л бол хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ стандартын дагуу хүрэхээ болино гэсэн үг. Юуны түрүүн бизнесийн өдөр тутмын механик ажилтай зууралдаад байлгүй бизнес дээрээ ажиллаж эхэл. Та бизнесээ хэрэглэгчид санал болгож буй бүтээгдэхүүн гэж харж чадах юм бол энэ бол жинхэн бизнес сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт та бизнесээ өөр хүнд худалдлаа гэхэд яг юу санал болгох юм бэ? Мэдээж хэрэг тогтмол ашиг, бизнесийн системийг л та санал болгоно. Тэрнээс үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийг бизнес гэхгүй шүү дээ. Хүнээс үл хамааран та байсан ч байгаагүй ч, хүмүүс ажлаасаа гарсан ч танай бизнес тогтмол ашиг орлоготой байхыг л бизнес гэнэ. 

Алхам 2 - Яагаад эхлүүлснээ сана

Ихэнх бизнес эрхлэгчид гайхалтай мөрөөдлөөр бизнесээ эхлүүлсэн байдаг. Гэвч энэхүү мөрөөдөл нь бөөн асуудлаар солигдож, зүтгүүрийн толгой шиг зогсолтгүй ажиллах шаардлагатай болдог. Тэгвэл цаг завгүй бизнесээс өөрийгөө чөлөөлж, жинхэн утгаараа эрх чөлөөтэй болж, өөрөө байсан ч байгаагүй ч амжилттай явдаг бизнесийг бүтээх хоёр дахь алхам бол яагаад бизнес эхлүүлснээ өөртөө сануул. Бизнес таны амьдралыг тэтгэж, илүү аз жаргалтай болгохын тулд байгаа. Хэрэв та өдрийн 15 цаг тасралтгүй ажиллаж, өөртөө болон гэр бүлдээ гаргах цаг завгүй, эрүүл мэнддээ анхаарахгүй, халаасандаа мөнгөгүй, өр төлбөрийн асуудалтай явж байгаа бол энд ямар нэгэн зүйл буруу байна. Яг өнөөдрөөс та аз жаргалтай амьдрахын тулд л бизнес эрхэлж байгаа гэдгийг өөртөө хатуу анхааруул.

Алхам 3 - Мөрөөдлийн бизнесийнхээ зураглалыг гарга 

Зөв зохистой бизнес бол таны амьдралыг тэтгэж, таныг аз жаргалтай байлгадаг. Нийгэмдээ үнэ цэнийг бий болгож, ажиллагсад, үйлчлүүлэгч, хэрэглэгчид бүгд сэтгэл ханамжтай байхыг хэлнэ. Ирээдүйд та бизнесээ яг ямар байгаасай гэж хүсч байна? Жилд хэчнээн төгрөгийн борлуулалт хийдэг, хэдэн ажилтантай, ямар үйл ажиллагаа явуулдаг, зах зээлийн аль сегмэнтэд хүрч, танд ямар мэдрэмж төрүүлдэг гээд бүх зүйлийг төсөөлж, энэ бүхнээ цаасан дээр буулга.

Алхам 4 - Бизнесийнхээ манлайлагч бай

Бизнес бол таны тусгал. Таны бодож, мэдэрч, хийж, хэлж байгаа бүхэн бизнесээс тань харагддаг. Та өөрчлөгдөж, өсч хөгжихгүй л бол бизнес тань мөн адил өсч хөгжихгүй. Бизнесийн манлайлагч байна гэдэг нь та өөртөө өсч хөгжиж, суралцах цагийг гаргана гэсэн үг. Та өөрийн мэдлэг, ур чадвартаа байнгын хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй. Өөртөө гаргаж буй цаг хугацаа, ур чадвараа ахиулахад зарцуулж буй хөрөнгө оруулалт бол бизнестээ оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг санаарай.

Алхам 5 - Бизнесээ системчил

Бизнесийг системчилснээр бизнес танаас болон бусад хүмүүсээс хамааралгүй болдог. Мөн ирээдүйн үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд юунаас ч илүү үнэ цэнийг бий болгож чаддаг. Танай бизнес хэчнээн өсч, өргөжсөн ч хэрэглэгчийн сэтгэл ханамж тогтвортой, таамаглахуйц сайн хэвээрээ байж болдог.

Алхам 6 - Өндөр гүйцэтгэлтэй багийг хөгжүүл

Та өөрөө оролцох шаардлагагүйгээр бизнес өсч, томроход зайлшгүй бусдын оролцоо хэрэгтэй. Систем, хүмүүсийг хөгжүүлснээр ирээдүйн алсын хараа, зорилгыг тань биелүүлж чадах амжилттай багийг бий болгож чадна. Амжилттай баг байж байж бизнес өргөжин тэлж, та бизнесээсээ чөлөөлөгдөх болно.

Алхам 7 - Системээ тасралтгүй хөгжүүл

Бизнес урт хугацаанд оршин тогтнох, өсч хөгжих суурь нь өөрчлөлт шинэчлэлт. Үйлчлүүлэгчиддээ илүү их сэтгэл ханамж өгч, бизнесээ тогтвортой сайн авч явахад өөрчлөлт шинэчлэлт нь өөрөө системийн нэг хэсэг болсон байх хэрэгтэй. 

Бизнесийн системийг бий болгосны дараа бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг.

Ямар систем таны бизнест хэрэгтэй вэ гэдгийг яаж мэдэх вэ? 

Таны бизнес хэчнээн өвөрмөц, дахин давтагдашгүй байлаа гээд бүх бизнест ижил төрлийн систем шаардагддаг.  Тийм учраас бид "Системийн тусламжтайгаар бизнесээ өөрчлөх нь" нэртэй бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлагыг бүтээсэн юм. Энэхүү цахим гарын авлагыг уншсанаар бизнест ямар систем шаардлагатай, түүнийг хэрхэн хөгжүүлэх, өөрийн оролцоогүйгээр явдаг амжилттай бизнесийг бүтээхэд юу юу хэрэгтэй талаар суралцах болно. Гарын авлагад:

  • Сайн тосолсон машин шиг тогтмол үр дүн үзүүлдэг амжилттай бизнест шаардлагатай бүх системийн жагсаалт
  • Бизнесийг хөгжүүлэхэд шаардлагатай 3 үе шат
  • Ямар систем таны бизнесийг хөгжүүлэх вэ зэрэг зүйлсийг мэдэж авах болно.

"Системийн тусламжтайгаар бизнесээ өөрчлөх нь" - Бизнес эрхлэгчдэд зориулсан цахим гарын авлага 15000₮

Голомт банк 1415140484 Дижитал Эм Түүлс ХХК дансанд тушааж, манай фэйсбүүк хуудсаар баримтаа илгээснээр өөрийн цахим хаягаараа хүлээн авах боломжтой.