Хүссэн зүйлийнхээ дизайныг хэдхэн хоромд бүтээ

Өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд дэлхий даяар 4 сая гаруй хэрэглэгчтэй, Canva.com үнэгүй график дизайны платформыг танилцуулах гэж байна. Та компьютер програмын мэдлэггүй, мэргэжлийн дизайнер биш байлаа ч байгууллагын лого, танилцуулга, нэрийн хуудас, фэйсбүүк инстаграм пост, стори, видео гээд бүхий л төрлийн дизайныг мэргэжлийн өндөр түвшинд, хэдхэн хормын дотор хийх боломжтой. 

1-р алхам Хэрэглэгчийн эрх үүсгэх

Энэ холбоосоор орж, хэрэглэгчийн эрх үүсгэнэ. Get started with Canva гэсэн цонх гарч ирэх бөгөөд хэрэглэгчийн эрхээ gmail, facebook, имэйл хаягийн алингаар нь үүсгэхээ сонгоно. Хэрэв фэйсбүүк хаягаараа эрх үүсгэх бол Sign up with Facebook цэсийг сонгоно.

 2-р алхам Хийх зүйлийнхээ төрлийг сонгох

Ямар төрлийн дизайн хийх гэж байгаагаа хайлтын хэсэгт Англиар бичих эсвэл доорх төрөлжүүлсэн жагсаалтаас хүссэнээ сонгоно. Мөн дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Templates цэснээс сонгож болно шүү. Энэ удаад логоны загварыг жишээ болгон үзье. Энэ тохиолдолд Logo гэсэн цэсийг сонгоно.

3-р алхам Загвараа сонгох

Дэлгэцийн зүүн талд хэдэн зуун ширхэг логоны загвар гарч ирэх бөгөөд үүнээс та ямар төрлийн үйл ажиллагаа явуулах гэж байна вэ гэдгээс хамаараад өөрт таалагдсанаа сонгоорой.

4-р алхам Өөрийн текстийг сольж бичнэ

Логон дээр ямар бичвэр байхаас хамаараад өөрийн хүссэн текстээ бичнэ. Шрифтийн хэмжээ болон загварыг хүссэнээрээ өөрчилж болно.

5-р алхам Хүсвэл текст болон арын дэвсгэр өнгийг солино

Логоны дээр байрлах Animate товчны зүүн талын өнгөтэй дөрвөлжин дээр дарна. Эндээс та хүссэн өнгөө сонгож арын дэвсгэрийн өнгийг сольж болно.

6-р алхам Бэлэн болсон дизайнаа татаж авах

Дэлгэцийн баруун дээд буланд байрлах Download товчийг дарж хүссэн өргөтгөлөөрөө татаж авах боломжтой.

Marketing Tools компаниас Фэйсбүүк админ аутсорсинг үйлчилгээг үзүүлдэг бөгөөд өдөр бүр тогтсон цагтаа таны бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, борлуулалтыг дэмжих постуудыг бэлтгэж, Инстаграм, Фэйсбүүк хуудсанд системээс автоматаар нийтэлнэ. Фэйсбүүк админы сарын дундаж цалинг 800.000₮ гэж тооцвол нэг жилийн дундаж цалин 800.000₮х12 сар=9.600.000₮ болно. Харин та аутсорсинг үйлчилгээг сонгосноор даруй 7 сая төгрөгийн зардал хэмнэх нь ээ. Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Холбоотой нийтлэл

Фэйсбүүк, Инстаграм постыг хэрхэн автоматжуулах вэ?

Сошл маркетингийн сайн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах вэ?