Онлайн бизнесийн сургалт

Харин онлайн бизнес бол энэ бүхний эсрэг. Та онлайн бизнес эхлүүлэхэд заавал мөнгөтэй байх шаардлагагүй, үйл ажиллагаа явуулахад оффисын байр хэрэггүй, хүссэн газраасаа дуртай үедээ ажлаа хийх боломжтой. Вэбсайт дээр бараагаа байршуулчихад хоногийн 24 цаг таны өмнөөс борлуулалт хийнэ.

Ихэнх хүмүүс “би компьютер тийм ч сайн мэдэхгүй, миний Англи хэлний мэдлэг муу, өчнөөн олон онлайн дэлгүүр байхад надаас худалдан авалт хийх үү, би онлайн бизнес хийж чадах болов уу” гэсэн эргэлзээ, айдастай байдаг. Сайн мэдэхгүй болохоор л ийм эргэлзээ төрдөг юм. Хэрвээ та онлайн бизнесийн талаар сайн ойлголттой болоод, өөрөө хийж үзэх юм бол энэ бүх эргэлзээ, айдас замхран алга болох болно.

Онлайн бизнес гэхээр дан ганц бараа бүтээгдэхүүн интернэтээр борлуулахыг хэлэхгүй, онлайн бизнес нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. 

Сургалтаас дараах асуултуудын хариуг олж авах болно.

  • Онлайн бизнесийн төрлүүд
  • Онлайн бизнес эхлүүлэхэд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?
  • Онлайн бизнест зайлсхийвэл зохих 4 алдаа
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа, хөгжүүлэлт
  • Биет болон дижитал бүтээгдэхүүнийг хэрхэн онлайнаар борлуулах вэ?
  • Төрөл бүрийн үйлчилгээг онлайнаар борлуулах нь
  • Сошл маркетинг хэрхэн хийх вэ?
  • Хамтарсан маркетинг гэж юу вэ? 
  • Онлайн бизнесээ хэрхэн хөгжүүлэх вэ?

Сургалт 32 видео лекцээс бүрдэх бөгөөд та хүссэн цагтаа, хүссэн газраасаа 100% онлайнаар хамрагдах боломжтой. Сургалтын явцад багшаасаа хувьчлан зөвлөгөө авах боломжтой бөгөөд сургалтын материалыг гарын авлага болгон танд өгөх болно.

Сургалт 2020 оны 11 сарын 15-нд эхэлнэ.

Сургалтын төлбөр 50.000₮

Сургалтанд бүртгүүлэхдээ Голомт банк 1415140484 Дижитал Эм Түүлс ХХК дансанд төлбөрөө тушааж, манай фэйсбүүк хуудсаар баримтаа илгээснээр бүртгэл баталгаажина.