Сошл хуудсууд дээрээ өдөрт хэдэн удаа пост оруулах хэрэгтэй вэ?

Сошл хуудсууд дээрээ өдөрт нэг пост заавал оруул. Судалгаанаас харахад өдөр бүр пост оруулах нь дагагчдын тоог 56% нэмэгдүүлдэг гэсэн тооцоо байна!

Тоон мэдээллүүдээс харахад нийтлэлийн чанар, агуулгаас илүүтэй тогтмол, тууштай ажиллагаа дагагчдын өсөлт болоод хэрэглэгчидтэйгээ тогтоох харилцаанд эерэгээр нөлөөлдөг байна.

Хэрэв та өдөр бүр пост оруулахаа болиод долоо хоногт хэдхэн удаа оруулж эхэлбэл аажмаар хэрэглэгчдээ алдаж, нийтэлсэн постыг үзэх хэрэглэгчдийн тоо ч бас буурч эхэлдэг байна. Сошл платформуудын ажиллах зарчим нь байнгын давтамж, тогтмол пост нийтэлж байж хэрэглэгчидтэйгээ улам ойртоно гэсэн үг.

Marketing Tools компаниас Сошл маркетингийг автоматжуулах үйлчилгээ санал болгодог бөгөөд өдөр бүр тогтсон цагтаа танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээллийг урьдчилан бэлтгэсний дараа системээс автоматаар нийтэлдэг үйлчилгээ юм. Мэргэжлийн дизайнер постерын загварыг гаргаж, зар сурталчилгааны эх зохиогч тайлбар текстийг бичдэг энэ үйлчилгээний төлбөр сарын 180.000₮-300.000₮ байдаг. Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Инстаграм, фэйсбүүкийн сториг ашиглахаа битгий мартаарай. Таны постын дизайн тийм сайн биш байсан ч стори дээр нийтэлснээс хойш 24 цагийн дараа устчихдаг болохоор санаа зовох хэрэггүй. Инстаграмын стори хэрэглэгчидтэй тогтоосон харилцааг идэвхжүүлээд зогсохгүй, олон стори хийсэн ч хэрэглэгчдийг залхаахгүй байх сайн талтай.

Үүнийг жишээгээр тайлбарлахад онлайн дэлгүүр бүх бараагаа өдөржин постлоход дагадаг хүмүүсийнх нь сошл хуудсан дээр бусад хүмүүсийн пост харагдахгүй, ганцхан тэр дэлгүүрийн бараа харагдана гэсэн үг. Энэ тохиолдолд дагагчид нь залхаж, unfollow хийх магадлал маш өндөр. Иймд бараануудаа сторидоо оруулж, дагадаг ирээдүйн худалдан авагчдаа огт алдаж болохгүй шүү.

Дараагийн өгөх чухал зөвлөгөө бол хэрэглэгчдийнхээ идэвхтэй цагаар постуудаа оруул. Хэрэглэгчдийнхээ идэвхгүй цагаар пост оруулах нь пост оруулаагүйтэй яг ижил. Тэгвэл дагагчдынхаа хамгийн идэвхтэй байдаг цагийг яаж мэдэх вэ?

Фэйсбүүк хуудасныхаа Insights цэсрүү ороод Posts гэсэн цэсийг сонгоно. Дээд хэсэгт хэрэглэгчид аль өдөр хамгийн идэвхтэй байна, дараа нь аль цагт хамгийн идэвхтэй байна гэдэг нь дараах байдлаар харагдана.

Эндээс харахад тус хуудасны дагагчид орой 19:00 цагаас 22:00 цагийн хооронд, өдөр 12:00-15:00 цагийн хооронд хамгийн идэвхтэй байдаг нь харагдаж байна. Анхаарах! Фэйсбүүк Pacific time zone-оор харуулж байгаа учраас 16 цагийг нэмж байж Улаанбаатарын цагийг тооцно.

Инстаграмын дагагчдын идэвхтэй цагийг харахдаа гар утсаараа өөрийн аккаунтруу нэвтэрч ороод дэлгэцний баруун дээд буланд байрлах гурван ширхэг хөндлөн зураас дээр дарна. Эндээс Insights цэсийг сонгоод Your audience хэсгийн баруун талд байрлах цэнхэр өнгөөр бичсэн See all гэсэн хэсэг дээр дарна.

Эндээс харахад тус инстаграм хуудасны дагагчдын идэвхтэй цаг нь орой 18:00-21:00 цаг байна. 

Технологийн тусламжтайгаар фэйсбүүк, инстаграмын постоо автоматжуулахыг хүсвэл 99993068 утсаар холбогдоорой.