card
Вэбсайтаа өөрөө хийж сурах сургалт

Вэбсайтаа өөрөө хийж сурах сургалт

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайн орчинд байршуулахын давуу тал нь 24 цагийн борлуулалтын ажилтантай боллоо л гэсэн үг. Вэбсайт танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хэрэглэгчдэд 24 цаг мэдээлэл, сургалт хийхээс гадна унтаж байхад хүртэл борлуулалт хийнэ. Өөрийн хүссэн дизайнаараа, ямар нэг програмчлалын хэл ашиглахгүйгээр вэбсайт хийж сурахыг хүсвэл манай Вэбсайт хийх сургалтанд бүртгүүлээрэй. Хэрэглэгчид худалдан авалт хийхээсээ өмнө хамгийн түрүүн интернэт орчинд хайлт хийдэг. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэчнээн сэтгэл татам байсан ч интернэт орчинд хайлт хийхэд гарч ирдэггүй л бол зах зээл дээр байхгүйтэй яг ижил. Шинэ мэдээлэл, жижиг засвар хийх болгондоо хэн нэг хүнээс тусламж гуйлгүй, 7 хоногт гуравхан цаг зарцуулаад өөрийн гэсэн вэбсайт хийх ур чадварт суралцаарай.

БҮРТГҮҮЛЭХ

Сургалтын төлбөр 150,000₮

Вэбсайт хийх сургалтанд:

  • 3+ цагийн онлайн Live хичээл
  • Цахим гарын авлага олгоно
  • Хамтдаа 2 төрлийн вэбсайт хийнэ
  • Сургалтын төгсгөлд өөрийн бизнесийн танилцуулга вэбсайтыг хийсэн байна

Сургалт багштай онлайн хичээллэх болон бие дааж видео хичээлүүдийг үзэх гэсэн 2 төрлөөр явагддаг. Бие дааж идео хичээлүүдийг үзэх бол сургалтын төлбөр 50.000₮ байна. Багштай хичээллэхийн давуу тал нь сургалтын явцад чадахгүй байгаа зүйлээ дор дор нь асуугаад явах боломжтой. Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал 99993068 утсаар холбогдоорой. Сургалт Баасан, Бямба, Ням гарагт 3 хоног 12:00-13:00 цагт онлайнаар явагдана. Хичээлүүдийн бичлэг өдөр өдөртөө фэйсбүүк групп дээр тавигдах тул нөхөж үзэж болно. Өдөр бүр өөр өөр загвар бүхий вэбсайт хийх бие даалт хийж явна. Сургалтын төгсгөлд өөрийн бизнесийн танилцуулга вэбсайтаа хийсэн байна.

БҮРТГҮҮЛЭХ

Онлайн сургалтаар мэдэж авах зүйлс

  • Нүүр хуудас дээр ажиллах
  • Хуудас үүсгэх ба цэсээ тодорхойлох
  • Нэгж хуудас дээр ажиллах
  • Блок системтэй ажиллах
  • SEO буюу хайлтын системд тохируулах
  • Нийтлэл удирдах
  • Слайдер удирдах
  • Бүтээгдэхүүний танилцуулга мэдээлэл оруулах
  • Форм үүсгэх
  • Дата үзэх болон export хийх

Хүсэлт илгээх