card
Сошл маркетингийг автоматжуулах сургалт

Сошл маркетингийг автоматжуулах сургалт

Программын мэдлэг шаардлагагүй, хүн бүр хялбархан сурах боломжтой.

Сошл сувгуудаараа хэрэглэгчидтэйгээ ойр байж, тэдний худалдан авах сэдлийг төрүүлж, харилцаа холбоогоо усалж байхад тасралтгүй ажиллагаа маш чухал. Энэ ажлыг тасралтгүй явуулахын тулд биднээс байнгын анхаарал хичээл зүтгэл шаарддаг учраас хэн нэгэнд даатгахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Өдөрт 2-3 пост бэлтгэж оруулахын тулд 1 хүн цалинжуулж ажиллуулах нь бизнес эрхлэгч бидний хувьд маш өндөр зардал. Тэгвэл энэ ажлыг технологиор шийдэх бүрэн боломж бий. Манай сошл маркетингийг автоматжуулах сургалтанд хамрагдаж, байнгын цаг анхаарал шаарддаг ажлаас өөрийгөө чөлөөлөөрэй. Дараах формыг бөглөж, сургалтын төлбөрийн 50,000₮ хөнгөлөлтийн эрх аваарай.

 

Сургалтын төлбөр 350,000₮

Сошл маркетингийг автоматжуулах сургалтанд:

  • 5+ цагийн онлайн Live хичээл
  • Нэг жилийн турш ашиглах эрх нь 324$ байдаг Studiorific программыг насан туршдаа үнэ төлбөргүй ашиглах эрхийг бэлэглэнэ. 12 сошл аккаунтыг зэрэг удирдах боломжтой.
  • Хамтдаа сошл контент бүтээх дадлага ажил
  • Сошл маркетингийн 1 сарын ажлаа хамтдаа автоматжуулах
  • Төгсөгчдөд сошл маркетингийн ажлын санал

Сургалт багштай онлайн хичээллэх болон бие даан видео хичээлүүд үзэх гэсэн 2 төрөл байна. Бие даан видео хичээлүүд үзэх сургалтын төлбөр 200,000₮. Багштай хичээллэх цагийн хуваарь Даваа-Баасан гарагт 12:30-13:30 цагт, 5 хоног үргэлжилнэ. Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал 99993068 утсаар холбогдоорой. 

 

БҮРТГҮҮЛЭХ

Онлайн сургалтаар мэдэж авах зүйлс

  • Дизайны мэргэжилгүй мөртлөө мэргэжлийн түвшинд сошл контентын дизайн хийх аргачлал
  • Хэрэглэгчдийнхээ сошл хуудсанд идэвхтэй байдаг цагийг тодорхойлох
  • Сошл контентоо Studiorific программруу оруулж, автоматаар нийтлэх тохиргоо хийх
  • Борлуулалтын сэжим буюу Lead цуглуулах аргачлал
  • Сэжмийг борлуулалт болгон хувиргах имэйл маркетингийг автоматжуулах
  • Фэйсбүүк автомат хариулагч буюу чатбот угсрах
  • Хэрэглэгчдээ идэвхжүүлэх аргачлал

Манай компаний өдөр бүр тогтсон цагтаа таны бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, борлуулалтыг дэмжих постуудыг бэлтгэж Инстаграм болон Фэйсбүүк хуудсанд оруулах аутсорсинг үйлчилгээг мөн авч болно. Фэйсбүүк админ аутсорсинг үйлчилгээний нэг сарын төлбөр өдөрт 2 пост оруулах 300.000₮, 1 пост оруулах 180.000₮. Хамтран ажиллах хугацаагаа та өөрөө шийдэх ба сар сардаа төлбөрөө төлж болно. Бартер хийх бол 99993068 утсаар холбогдоорой.

  • Сошл идэвхжүүлэлтийн төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлнэ
  • Бүх бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, дизайныг мэргэжлийн дизайнер бэлтгэнэ
  • Пост бүрийн тайлбарыг мэргэжлийн зар сурталчилгааны эх зохиогч бэлтгэнэ
  • Системээс тогтсон цагтаа мэдээлэл, танилцуулгыг Инстаграм болон Фэйсбүүк хуудсанд нийтлэх учир Фэйсбүүк админ цалинжуулах шаардлагагүй

Сошл медиаг автоматжуулах нь маш их цагийг хэмнэнэ

Бизнес эрхлэгчдийн нэн тэргүүний зорилго бол ахиухан борлуулалт хийж, их мөнгө олох. Бэлэн мөнгөний урсгал, олж буй ашиг нь бизнесийн хүчил төрөгч юм. Бизнесийн хүчил төрөгчийн дутагдал буюу мөнгөний гачигдлаас өөр юу ч бизнесийг тэгж амархан дампууруулахгүй. Тэгвэл байнгын мөнгөний урсгалыг бий болгож, борлуулалтыг дэмждэг бизнесийн хамгийн чухал үйл ажиллагаа юу вэ?

Тийм ээ, энэ бол маркетинг. Тэр тусмаа сошл маркетинг. Орчин цагийн хэрэглэгчид өдөрт дунджаар 2 цаг 38 минутыг фэйсбүүк, инстаграм, youtube, твиттер гэх мэт сошл медиа хуудсуудад зочлоход зарцуулж байна. Хуучин цагт телевизийн зар сурталчилгаа, өдөр тутмын сонинд тавьсан зар өндөр үр дүн үзүүлдэг байсан бол одоо сошл медиа гарцаагүй тэргүүлэх болжээ. Хамгийн том давуу тал нь маш бага зардлаар сошл медиа маркетингийг хийж болдог. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээллийг хэрэглэгчдэдээ тогтмол, үр дүнтэйгээр хүргэхэд тасралтгүй ажиллагаа маш чухал. Фэйсбүүк, инстаграм хэрэглэгчдийн оргил цагт чанартай контентийг цаг алдалгүй хүргэхэд мэргэжлийн баг, үгүй юм аа гэхэд хариуцсан админ зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна уу?

Studiorific.com платформыг гарахаас өмнө бол тийм, заавал нэг хүн сошл медиа сувгуудыг хариуцаж, цаг бүрт постуудаа бэлтгэн оруулдаг байлаа. Харин бидний сургалтаар заах Studiorific.com платформ нь дижитал маркетер, мэргэжилтнүүдийн дунд хамгийн их трэнд болж буй сошл медиаг бүрэн автоматжуулсан шийдэл юм. Фэйсбүүк, инстаграм, фэйсбүүкийн группууд, твиттер, tumblr зэрэг хэд хэдэн сошл аккаунтад нэгэн зэрэг, тогтоосон хуваарийн дагуу сар, жил хүссэн хугацаагаараа постуудаа сануулж, яг оргил цагт автоматаар нийтлэх боломжийг олгоно.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Та дараах формыг бөглөж хүссэн асуултаа бидэнд илгээх буюу зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Хүсэлт илгээх